Сургуулийн бүтэц өөрчлөх тухай

2021-09-14 15:10:51

2021 оны 09 сарын 14-ний өдөр                                    Дугаар А/711                                                     Улаанбаатар

 

 

 

 

 

 

 

     Сургуулийн бүтэц өөрчлөх тухай

 

 

         Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 30 дугаар зүйлийн 30.1.3, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.4 дэх заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:   

 

      1.Төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл олгох ажлын хэсгийн 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн хурлын шийдвэр, үүсгэн байгуулагчаас ирүүлсэн хүсэлтийг үндэслэн хавсралтад дурдсан төрийн бус өмчийн ерөнхий боловсролын 2 сургуулийн сургалт эрхлэх тусгай зөвшөөрөлд бүтцийн өөрчлөлт оруулсугай.

 

     2.Энэ захирамжийн хавсралтад заасан сургуульд холбогдох хууль тогтоомжийн дагуу сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээг шинэчлэн олгохыг нийслэлийн Боловсролын газар (Ж.Гантулга)-т, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар (С.Даваасүрэн)-т, үр дүнгийн гэрээ байгуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хан-Уул дүүргийн Засаг дарга (Ж.Алдаржавхлан)-д тус тус үүрэг болгосугай. 

 

     3.Энэ захирамж гарсантай холбогдуулан 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн А/1134 дүгээр захирамжийн хавсралтын 5, 6 дахь хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

                                            НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                            БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

                                            ЗАХИРАГЧ                                             Д.СУМЪЯАБАЗАР