Сургууль байгуулах тусгай зөвшөөрөл олгох тухай

2021-09-13 14:35:51

2021 оны 09 сарын 13-ны өдөр                                 Дугаар А/708                                                         Улаанбаатар

 

 

 

 

 

     Сургууль байгуулах тусгай

     зөвшөөрөл олгох тухай

 

 

          Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5.“а”, 29.2, Боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 30 дугаар зүйлийн 30.1.6, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.4 дэх заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

         1.Төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл олгох ажлын хэсгийн 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн хурлын шийдвэр, үүсгэн байгуулагчаас ирүүлсэн хүсэлтийг үндэслэн хавсралтад дурдсан төрийн бус өмчийн ерөнхий боловсролын 1 сургуульд боловсролын сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгосугай.

 

       2.Ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагааг хууль тогтоомж, стандартад нийцүүлэн явуулж, багшлах боловсон хүчний чадавхыг сайжруулах, боловсролын чанар, хүртээмжийг дээшлүүлэхэд анхаарч ажиллахыг үүсгэн байгуулагчид үүрэг болгосугай.

 

     3.Энэ захирамжийн хавсралтад заасан сургуульд холбогдох хууль тогтоомжийн дагуу тусгай зөвшөөрлийн гэрчилгээ олгохыг нийслэлийн Боловсролын газар (Ж.Гантулга)-т, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар (С.Даваасүрэн)-т, үр дүнгийн гэрээ байгуулж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Хан-Уул дүүргийн Засаг дарга (Ж.Алдаржавхлан)-д даалгасугай.

 

 

 

 

                                             НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                             БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

                                             ЗАХИРАГЧ                                             Д.СУМЪЯАБАЗАР