Боловсрол сургалтын байгууллагын хаягт өөрчлөлт оруулах тухай

2021-09-13 17:05:15

2021 оны 09 сарын 13-ны өдөр                                    Дугаар А/707                                                      Улаанбаатар

 

 

 

 

 

    Боловсрол сургалтын байгууллагын

     хаягт өөрчлөлт оруулах тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.4 дэх заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

        1.Төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл олгох ажлын хэсгийн 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн хурлын шийдвэр, үүсгэн байгуулагчдаас ирүүлсэн хүсэлтийг үндэслэн хавсралтад дурдсан төрийн бус өмчийн ерөнхий боловсролын 3 сургууль, 5 цэцэрлэгийн сургалт эрхлэх тусгай зөвшөөрөлд хаягийн өөрчлөлт оруулсугай.

 

        2.Энэ захирамжийн хавсралтад заасан байгууллагуудын сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээнд зохих бичилт хийж, баталгаажуулахыг  нийслэлийн Боловсролын газар (Ж.Гантулга)-т, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар (С.Даваасүрэн)-т тус тус үүрэг болгосугай. 

 

 

 

 

 

                                           НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                           БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

                                           ЗАХИРАГЧ                                            Д.СУМЪЯАБАЗАР