Цэцэрлэг байгуулах тусгай зөвшөөрөл олгох тухай

2021-09-06 16:15:11

2021 оны 09 сарын 06-ны өдөр                                     Дугаар А/706                                                     Улаанбаатар

 

 

 

 

 

 

    Цэцэрлэг байгуулах тусгай

    зөвшөөрөл олгох тухай

 

 

          Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5.“а”, 29.2, Боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 30 дугаар зүйлийн 30.1.6, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.4 дэх заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

         1.Төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл олгох ажлын хэсгийн 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн хурлын шийдвэр, үүсгэн байгуулагчаас ирүүлсэн хүсэлтийг үндэслэн хавсралтад дурдсан нэр бүхий төрийн бус өмчийн 4 цэцэрлэгт сургуулийн өмнөх боловсролын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгосугай.

 

       2.Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын үйл ажиллагааг хууль тогтоомж, стандартад нийцүүлэн явуулж, багшлах боловсон хүчний чадавхыг сайжруулах, боловсролын чанар, хүртээмжийг дээшлүүлэхэд анхаарч ажиллахыг үүсгэн байгуулагч нарт үүрэг болгосугай.

 

       3.Энэ захирамжийн хавсралтад заасан цэцэрлэгүүдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу тусгай зөвшөөрлийн гэрчилгээ олгохыг нийслэлийн Боловсролын газар (Ж.Гантулга)-т, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар (С.Даваасүрэн)-т, үр дүнгийн гэрээ байгуулж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг харьяа дүүргийн Засаг дарга нарт тус тус даалгасугай.

 

 

                                              НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                              БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

                                              ЗАХИРАГЧ                                            Д.СУМЪЯАБАЗАР