Хяналт шалгалт хийх тухай

2021-09-07 15:15:37

2021 оны 09 сарын 07-ны өдөр                                    Дугаар А/690                                                      Улаанбаатар

 

 

 

 

 

 

 Хяналт шалгалт хийх тухай

 

 

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6.а, 29.2, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх заалт, Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн 2021 оны 11 дүгээр хуралдааны тэмдэглэлийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1.Нийслэл хотод 2021 онд Улс, нийслэлийн төсөв, Орон нутгийн хөгжлийн сан, авто замын сангийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа бүтээн байгуулалтын ажлуудын гүйцэтгэл, үр дүнд хяналт шалгалтыг зохион байгуулах, нэгдсэн удирдлага арга зүйгээр хангах үүрэг бүхий Ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэй байгуулсугай.

       Ажлын хэсгийн

       ахлагч:

         

Х.Гантулга

 

 

         

          Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын

          Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн

          дарга

       Гишүүн:

Б.Мөнгөншагай

         

          Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын

          Хууль эрх зүйн хэлтсийн дарга

 

И.Баатархүү

 

          Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын

          Нийгмийн бодлогын хэлтсийн дарга

 

 

А.Даваасүрэн

 

          Нийслэлийн Мэргэжлийн хяналтын

          газрын даргын үүргийг түр орлон

          гүйцэтгэгч

        Нарийн бичгийн

        дарга:

  

 Б.Мишигдорж

         

 

        

          Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын

          Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн

          Ахлах мэргэжилтэн

 

             2.Хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа бүтээн байгуулалтын ажлуудын гүйцэтгэл үр дүнд хяналт шалгалт хийх удирдамж, Дэд ажлын хэсгүүдийг хавсралтаар баталсугай.

 

            3.Захирамжийн хэрэгжилтийг хангаж, үр дүнг 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн дотор Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хуралд танилцуулахыг Ажлын хэсэг (Х.Гантулга)-т даалгасугай.

           

                                            

 

                                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                        БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

                                        ЗАХИРАГЧ                                             Д.СУМЪЯАБАЗАР