Сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах тухай

2021-09-06 15:00:31

2021 оны 09 сарын 06-ны өдөр                                      Дугаар А/684                                                    Улаанбаатар

 

 

 

 

 

 

 Сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн

      хугацаа сунгах тухай

 

 

          Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5 “а”, 29.2, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 10 дугаар зүйлийн 10.1.5, Боловсролын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

        1.Үүсгэн байгуулагчдаас ирүүлсэн хүсэлтийг үндэслэн нэгдүгээр хавсралтад дурдсан төрийн өмчийн ерөнхий боловсролын 1 сургууль, 98 цэцэрлэг, хоёрдугаар хавсралтад дурдсан төрийн бус өмчийн ерөнхий боловсролын 4 сургууль, 58 цэцэрлэгийн сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацааг 5 жилээр сунгасугай.

 

     2.Энэ захирамжийн хавсралтад заасан байгууллагуудын сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацааг сунгасантай холбогдуулан гэрчилгээнд зохих бичилт хийж, баталгаажуулахыг нийслэлийн Боловсролын газар (Ж.Гантулга)-т, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар (С.Даваасүрэн)-т үүрэг болгосугай. 

 

 

                                                                                 

 

                                         НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                         БӨГӨӨД  УЛААНБААТАР ХОТЫН

                                         ЗАХИРАГЧ                                             Д.СУМЪЯАБАЗАР