Ургац хураалтын ажилд иргэдийг хамруулах тухай

2021-09-02 13:05:05

2021 оны 09 сарын 02-ны өдөр                                Дугаар А/672                                                     Улаанбаатар

 

 

 

 

 

Ургац хураалтын ажилд

иргэдийг хамруулах тухай

 

 

          Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын  тухай хуулийн 29 дугаар зүйлийн 29.2, Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3.2 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 235 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Намрын ургац хураалтын ажилд оюутан, залуучууд, ажилгүй иргэн, ажил хайгч иргэн, хүнсний эрхийн бичгийн үйлчилгээ авч буй хөдөлмөрийн насны иргэдийг хамруулах ажлыг нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулж ажиллахыг дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

 

       2.Ургац хураалтын ажилд хамрагдсан оюутан, залуучууд, иргэдийг ажиллах нөхцөлөөр ханган, цалин хөлсийг гүйцэтгэсэн ажлын хэмжээ, ажилласан цагаар тооцож тухай бүр олгон, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, коронавируст халдвар /Ковид-19/ цар тахлаас урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллын дэглэмийг мөрдөж ажиллахыг аж ахуйн нэгж, байгууллагуудад уриалсугай.  

 

     3.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч (Ж.Сандагсүрэн)-д үүрэг болгосугай.

 

 

 

 

                                   НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                   БӨГӨӨД  УЛААНБААТАР ХОТЫН

                                   ЗАХИРАГЧ                                             Д.СУМЪЯАБАЗАР