Ажлын хэсэг байгуулах тухай

2021-08-10 14:15:16

2021 оны 08 сарын 10-ны өдөр                              Дугаар А/623                                                            Улаанбаатар

  

 

 

 

 

 

Ажлын хэсэг байгуулах тухай

 

 

        Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1.”а”, 29.2, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.5, 18.6 дахь хэсэг, Улсын Их Хурлын 2021 оны 56 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь: 

 

     1.“Нийслэлийн хөгжлийн 2022 оны төлөвлөгөө” төлөвлөлтийн баримт бичгийн төслийг боловсруулах үйл ажиллагааг удирдлага зохион байгуулалтаар хангах, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн  Хуралд өргөн мэдүүлж, батлуулах үүрэг бүхий Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг 1 дүгээр, “Нийслэлийн хөгжлийн 2022 оны төлөвлөгөө”-ний төслийг боловсруулах, Ажлын хэсэгт мэргэжил арга зүй, техникийн туслалцаа үзүүлэх Дэд ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг 2 дугаар хавсралтаар байгуулсугай.

 

        2.“Нийслэлийн хөгжлийн 2022 оны төлөвлөгөө” богино хугацааны төлөвлөлтийн баримт бичгийн төслийг хууль, журамд нийцүүлэн боловсруулж, 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн дотор Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхийг Ажлын хэсгийн ахлагч (Ж.Сандагсүрэн)-д даалгасугай.

 

    3.“Нийслэлийн хөгжлийн 2022 оны төлөвлөгөө” богино хугацааны төлөвлөлтийн баримт бичгийн төслийг боловсруулж, батлуулах үйл ажиллагааны нарийвчилсан төлөвлөгөөг баталж, хэрэгжилтийг хангаж, үр дүнгийн талаар тухай бүр танилцуулж ажиллахыг Ажлын хэсгийн ахлагч (Ж.Сандагсүрэн)-д үүрэг болгосугай.

 

 

 

 

 

                                         НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                         БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

                                         ЗАХИРАГЧ                                                Д.СУМЪЯАБАЗАР