Хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай

2021-08-09 14:10:11

2021 оны 08 сарын 09-ний өдөр                             Дугаар А/622                                                            Улаанбаатар

 

 

 

 

 

 

Хуулийг хэрэгжүүлэх зарим

арга хэмжээний тухай

 

 

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.4, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2, 37 дугаар зүйлийн 37.1, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.7 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуул болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох, цуцлах талаар тухай бүр санал боловсруулж ажиллахыг нийслэлийн Байгаль орчны газар (М.Нямбаяр)-т даалгасугай.

 

    2.Тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний биелэлтийн тайланг хүлээн авч дүгнэлт гаргах, ашиглалтын үйл ажиллагааны төлөвлөгөө, тайланг хүлээн авч баталгаажуулж ажиллахыг нийслэлийн Байгаль орчны газар (М.Нямбаяр)-т, хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар (С.Даваасүрэн)-т үүрэг болгосугай.

 

   3.Энэхүү захирамж гарсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/866 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

                                          НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                          БӨГӨӨД  УЛААНБААТАР

                                          ХОТЫН ЗАХИРАГЧ                                       Д.СУМЪЯАБАЗАР