Ерөнхий боловсролын сургууль байгуулах тухай

2021-08-05 13:55:14

2021 оны 08 сарын 05-ны өдөр                               Дугаар А/618                                                           Улаанбаатар

 

 

 

 

 

 

Ерөнхий боловсролын сургууль

байгуулах тухай

 

 

         Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5.“б”, 29.2, Иргэний хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.5, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.4, Боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 30 дугаар зүйлийн      30.1.3, 30.1.6 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороонд ашиглалтад орсон 960 хүүхдийн хүчин чадалтай сургуулийн барилгад ерөнхий боловсролын Ажилчин залуучуудын ээлжийн сургуулийг шилжүүлэн, хэв шинж, ангиллыг өөрчилж Нийслэлийн ерөнхий боловсролын 159 дүгээр сургууль болгон байгуулсугай.

 

     2.Шинээр байгуулагдсан сургуулийн өмчийг нийслэлийн өмчид бүртгэн авах ажлыг зохион байгуулахыг нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар (М.Баяраа)-т, сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээг шинэчлэн олгохыг нийслэлийн Боловсролын газар (Ж.Гантулга)-т, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар (С.Даваасүрэн)-т, гэрээ байгуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Сүхбаатар дүүргийн Засаг дарга (Х.Болормаа)-д тус тус үүрэг болгосугай.

 

      3.Энэхүү захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч (Ж.Сандагсүрэн)-д даалгасугай.

 

 

 

 

                                      НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                      БӨГӨӨД  УЛААНБААТАР

                                      ХОТЫН ЗАХИРАГЧ                                    Д.СУМЪЯАБАЗАР