Захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгох тухай

2021-08-05 13:45:05

2021 оны 08 сарын 05-ны өдөр                              Дугаар А/612                                                   Улаанбаатар

 

 

 

 

 

 

Захирамжийн холбогдох хэсгийг

хүчингүй болгох тухай

 

 

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.5 дахь заалтыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1.Нийслэлийн Засаг даргын 2017 оны “Тусгай зөвшөөрлийг цуцалж, газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” А/609 дүгээр захирамжийн 1 дүгээр хавсралтын “1”, 2 дугаар хавсралтын “29” дэх хэсгийг хүчингүй болгосугай.

 

                2.Энэхүү захирамжийн 1 дүгээр заалттай холбогдуулан “Анд интерест хаад”, “Бэст вайт” ХХК-ийн түгээмэл тархацтай ашигт малтмалын талбайн хэмжээг хавсралтаар баталсугай.

 

          3.Тусгай зөвшөөрлийн гэрчилгээнд холбогдох тэмдэглэгээ хийж, тайлан, төлөвлөгөөг хууль тогтоомжид заасны дагуу хүлээн авч, баталгаажуулахыг нийслэлийн Байгаль орчны газар (М.Нямбаяр)-т, үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар (С.Даваасүрэн)-т даалгасугай.

 

 

 

 

 

                                НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                БӨГӨӨД  УЛААНБААТАР

                                ХОТЫН ЗАХИРАГЧ                                                  Д.СУМЪЯАБАЗАР