Тээврийн хэрэгсэл балансаас балансад шилжүүлэх тухай

2021-08-04 13:05:58

   2021 оны 08 сарын 04-ний өдөр                              Дугаар А/609                                            Улаанбаатар

 

 

 

 

 

 

 Тээврийн хэрэгсэл балансаас

балансад шилжүүлэх тухай

 

 

         Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2.“а”, 29.2, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.1 дэх заалт, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 66 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Нийслэлийн өмчит хуулийн этгээдийн эд хөрөнгийн хөдөлгөөн, түүнтэй холбогдох бусад харилцааг зохицуулах журам”-ын 5.2-т заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

        1.“Замын хөдөлгөөний удирдлагын төв” орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газрын балансад бүртгэлтэй 142,426,667 (нэг зуун дөчин хоёр сая дөрвөн зуун хорин зургаан мянга зургаан зуун жаран долоо) төгрөгийн үнэ бүхий хавсралтад заасан тээврийн хэрэгслүүдийг балансаас балансад шилжүүлж, данс бүртгэлээс хасахыг “Замын хөдөлгөөний удирдлагын төв” ОНӨТҮГ (Д.Одбаяр)-т зөвшөөрсүгэй.

 

         2.Тээврийн хэрэгслийг зохих журмын дагуу бүртгэн авч, өмчийн ашиглалт, хамгаалалтыг хариуцан ажиллахыг Багануур дүүргийн “Тээвэр зохицуулалтын алба” ОНӨААТҮГ (Б.Оюунбаатар)-т үүрэг болгосугай.

 

    3.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар (М.Баяраа)-т даалгасугай.

 

 

 

 

                                     НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                     БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

                                     ЗАХИРАГЧ                                                       Д.СУМЪЯАБАЗАР