Хуулийн хэрэгжилтийг хангуулах тухай

2021-07-28 08:00:37

2021 оны 07 сарын 28-ны өдөр                                     Дугаар А/588                                             Улаанбаатар хот 

 

 

 

 

 

 

Хуулийн хэрэгжилтийг хангуулах тухай

 

 

    Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6.“л”, 29.2, Хүнсний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 6 дугаар зүйлийн 6.5, Эрүүл ахуйн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1, 20 дугаар зүйлийн 20.1.4 дэх заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Нийслэлийн иргэдийг эрүүл аюулгүй стратегийн хүнсээр хангах зорилгоор нийслэлийн хэмжээнд мал, амьтны гаралтай мах, махан бүтээгдэхүүнийг 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ил задгай худалдаалахгүй байх зохион байгуулалтын арга хэмжээ авч, хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар (С.Даваасүрэн), нийслэлийн Цагдаагийн удирдах газар (Р.Отгонжаргал), нийслэлийн Мал эмнэлгийн газар (А.Нарантуяа), нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар (Д.Баянбат)-т, дүүргийн Засаг дарга нарт тус тус даалгасугай.

 

   2.Энэхүү захирамжийн 1 дүгээр зүйлд заасан үйл ажиллагааг хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд сурталчлахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс (Г.Хонгорзул)-т даалгасугай.

 

   3.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба (Т.Гантөмөр)-нд даалгасугай.

 

 

 

 

                                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                        БӨГӨӨД УЛААНБААТАР

                                        ХОТЫН ЗАХИРАГЧ                                     Д.СУМЪЯАБАЗАР