Сургуулийн бүтэц өөрчлөх тухай

2021-07-27 08:05:31

2021 оны 07 сарын 27-ны өдөр                                          Дугаар А/584                                        Улаанбаатар хот 

 

 

 

 

 

 

 

 

Сургуулийн бүтэц өөрчлөх тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 30 дугаар зүйлийн 30.1.6, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.4 дэх заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/212 дугаар захирамжаар байгуулсан Ажлын хэсгийн 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн хурлын шийдвэр, үүсгэн байгуулагчаас ирүүлсэн хүсэлтийг үндэслэн хавсралтад дурдсан төрийн бус өмчийн 4 ерөнхий боловсролын сургуулийн сургалт эрхлэх тусгай зөвшөөрөлд бүтцийн өөрчлөлт оруулсугай.

 

     2.Энэ захирамжийн хавсралтад заасан сургуулиудад холбогдох хууль, тогтоомжийн дагуу сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээг шинэчлэн олгохыг нийслэлийн Боловсролын газар (Ж.Гантулга)-т, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар (Л.Эрдэнэчулуун)-т, үр дүнгийн гэрээ байгуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг харьяа дүүргийн Засаг даргад тус тус үүрэг болгосугай.

 

     3.Энэ захирамж гарсантай холбогдуулан “Сургууль байгуулах тусгай зөвшөөрөл олгох тухай” Нийслэлийн Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А/536 дугаар захирамжийн хавсралтын 5, 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн А/651 дүгээр захирамжийн хавсралтын 5, 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн А/1133 дугаар захирамжийн хавсралтын 1, 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн А/1169 дүгээр захирамжийн хавсралтын 1 дэх хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

                                    НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                    БӨГӨӨД УЛААНБААТАР

                                    ХОТЫН ЗАХИРАГЧ                                      Д.СУМЪЯАБАЗАР