Цэцэрлэг байгуулах тусгай зөвшөөрөл олгох тухай

2021-07-27 08:00:20

2021 оны 07 сарын 27-ны өдөр                                          Дугаар А/583                                           Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

 

Цэцэрлэг байгуулах тусгай зөвшөөрөл

олгох тухай

 

 

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5 “а”, 29.2, Боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 30 дугаар зүйлийн 30.1.6, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.4 дэх заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/212 дугаар захирамжаар байгуулсан Ажлын хэсгийн 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн хурлын шийдвэр, үүсгэн байгуулагчаас ирүүлсэн хүсэлтийг үндэслэн хавсралтад дурдсан төрийн бус өмчийн 2 цэцэрлэгт сургуулийн өмнөх боловсролын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгосугай.        

 

      2.Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын үйл ажиллагааг хууль тогтоомж, стандартад нийцүүлэн явуулж, багшлах боловсон хүчний чадавхыг сайжруулах, боловсролын чанар, хүртээмжийг дээшлүүлэхэд байнга анхаарч ажиллахыг үүсгэн байгуулагч нарт үүрэг болгосугай.

 

      3.Энэ захирамжийн хавсралтад заасан цэцэрлэгүүдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу тусгай зөвшөөрлийн гэрчилгээ олгохыг нийслэлийн Боловсролын газар (Ж.Гантулга)-т, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар (Л.Эрдэнэчулуун)-т, үр дүнгийн гэрээ байгуулж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг харьяа дүүргийн Засаг даргад тус тус даалгасугай.

 

 

 

 

                                      НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                      БӨГӨӨД УЛААНБААТАР

                                      ХОТЫН ЗАХИРАГЧ                                   Д.СУМЪЯАБАЗАР