Нийслэлийн өмчийн бүртгэлээс хөрөнгө хасах тухай

2021-07-23 08:15:38

2021 оны 07 сарын 23-ны өдөр                                           Дугаар А/579                                       Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Нийслэлийн өмчийн бүртгэлээс

хөрөнгө  хасах тухай

 

 

     Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2, 29.2, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 31 дүгээр зүйл, 78 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны “Нийслэлийн өмчийн бүртгэлээс хөрөнгө хасах тухай” 77 дугаар тогтоолыг  тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

    1.“Ус сувгийн удирдах газар” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын балансад  бүртгэлтэй Баянзүрх, Баянгол, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах хавсралтад заасан нийт   20,616,681.18 (хорин сая зургаан зуун арван зургаан мянга зургаан зуун наян нэгэн төгрөг арван найман мөнгө) төгрөгийн бүртгэлийн үнэ бүхий 6 ус түгээх байрыг буулгаж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хасахыг нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар (М.Баяраа)-т зөвшөөрсүгэй.

 

    2.Акталж, данс бүртгэлээс хасагдаж буй барилгыг буулгах ажлыг зохион байгуулахыг “Ус сувгийн удирдах газар” ОНӨААТҮГ (Ц.Төрхүү)-т, хоёрдогч түүхий эдийн зориулалтаар үнэлэн худалдаж, худалдсанаас орох орлогыг нийслэлийн төсөвт төвлөрүүлэх ажлыг зохион байгуулахыг нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар (М.Баяраа)-т даалгасугай.

 

   3.Энэхүү захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар (Т.Оюунчимэг)-т үүрэг болгосугай.

 

 

 

 

                                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                        БӨГӨӨД УЛААНБААТАР

                                        ХОТЫН ЗАХИРАГЧ                                  Д.СУМЪЯАБАЗАР