Хүүхдийн хөгжил, хамгааллын үйл ажиллагаа зохион байгуулах зарим арга хэмжээний тухай

2021-07-23 08:05:06

2021 оны 07 сарын 23-ны өдөр                                            Дугаар А/578                                      Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

 

 

Хүүхдийн хөгжил, хамгааллын

үйл ажиллагаа зохион байгуулах

зарим арга хэмжээний тухай

 

 

        Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, 41 дүгээр зүйлийн 41.2.2, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2 дахь заалт, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 02/11 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Хүүхдийн хөгжил, хамгааллын үйл ажиллагааг зохион байгуулах, урьдчилан сэргийлэхэд олон нийтийг идэвхжүүлэх, мэргэжлийн байгууллагуудад хүүхдэд ээлтэй байдлын индексийг нэвтрүүлж, үзүүлэлтүүдийг сайжруулж ажиллахыг нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар (Ө.Ган-Өлзий)-т үүрэг болгосугай.

 

       2.Дээрх үйл ажиллагаанд 2021 онд хэрэгжүүлж ажиллахад шаардагдах 51,000,000 (тавин нэгэн сая) төгрөгийг нийслэлийн төсөвт тусгагдсан “Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжил, хамгааллын арга хэмжээний зардал”-аас гаргахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс (Н.Наранбаатар)-т зөвшөөрсүгэй.

 

      3.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч (Ж.Сандагсүрэн)-д даалгасугай.

  

 

 

 

 

 

                                                НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                ХОТЫН ЗАХИРАГЧ                                        Д.СУМЪЯАБАЗАР