Захирамжид өөрчлөлт оруулах тухай

2021-07-09 08:50:33

2021 оны 07 сарын 09-ний өдөр                                         Дугаар А/560                                     Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

 

 

Захирамжид өөрчлөлт оруулах тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Зам, тээврийн хөгжлийн сайдын 2021 оны А/96 дугаар тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/130 дугаар захирамжийн хавсралтаар батлагдсан “Улсын төсвийн хөрөнгөөр 2021 онд санхүүжүүлэх зам, тээврийн хөгжлийн салбарын Улаанбаатар хотод хийгдэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний жагсаалт”-ын 2-т заасан “Туул голын эрэг дагуу аялал жуулчлалын дэд бүтцийг байгуулах, зогсоол, гэрэлтүүлэг, хяналтын байр /Улаанбаатар, Хан-Уул дүүрэг/” гэснийг “Туул голын эрэг дагуу аялал жуулчлалын дэд бүтцийг байгуулах, зогсоол, гэрэлтүүлэг, хяналтын байр барих /Улаанбаатар, Баянзүрх дүүрэг/” гэж өөрчилсүгэй.

 

 

 

 

 

                                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                        БӨГӨӨД  УЛААНБААТАР

                                        ХОТЫН ЗАХИРАГЧ                                         Д.СУМЪЯАБАЗАР