Баримт нягтлан шалгах арга зүйн комиссын дүрэм, бүрэлдэхүүнийг батлах тухай

2021-07-02 08:00:21

2021 оны 07 сарын 02-ны өдөр                                       Дугаар А/528                                           Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

 

Баримт нягтлан шалгах арга зүйн

комиссын дүрэм, бүрэлдэхүүнийг

батлах тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6.“м”, 29.2, Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5, 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ  нь:

 

       1.Нийслэлийн архивын хөмрөг үүсгэгч нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, төсөвт, өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газруудын баримтын агуулга, бүрэлдэхүүнийг тодорхойлох, баримтын үнэ цэнийг нягтлан шалгах, байнгын хадгалалтад баримт сонгож авах үүрэг бүхий Баримт нягтлан шалгах арга зүйн комиссын дүрмийг нэгдүгээр, бүрэлдэхүүнийг хоёрдугаар хавсралтаар шинэчлэн баталсугай.

 

     2.Төрийн архивын сан хөмрөгийн бүрдүүлэлтийн үйл ажиллагаанд хяналт тавьж, мэргэжил арга зүйн удирдлагаар ханган, комиссын үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, тайлагнаж ажиллахыг Баримт нягтлан шалгах арга зүйн комисс (Ү.Ганболд)-т даалгасугай.

 

        3.Энэ захирамж гарсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/535, 2016 оны А/869 дүгээр захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                        БӨГӨӨД УЛААНБААТАР

                        ХОТЫН ЗАХИРАГЧ                                           Д.СУМЪЯАБАЗАР