Төслийн удирдах хороо байгуулах тухай

2021-06-25 08:25:08

2021 оны 06 сарын 25-ны өдөр                                      Дугаар А/509                                         Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

 Төслийн удирдах хороо

 байгуулах тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газар, Европын сэргээн босголт хөгжлийн банк хооронд 2018 онд байгуулсан “Улаанбаатар хотын хатуу хог хаягдлын байгууламжийг шинэчлэх төсөл”-ийн санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр, Сангийн сайдын 2021 оны 4 дүгээр тушаалаар батлагдсан “Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгийг ашиглах, эдгээр хөрөнгөөр санхүүжих төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх, зохион байгуулах, санхүүжүүлэх, хяналт тавих, үнэлэх журам”-ын 7 дугаар зүйлийн 7.10-т заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Европын сэргээн босголт хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй  “Улаанбаатар хотын хатуу хог хаягдлын байгууламжийг шинэчлэх төсөл”-ийн Удирдах хорооны бүрэлдэхүүнийг хавсралтаар байгуулсугай.

 

     2.Төслийг бодлого, үйл ажиллагааны удирдамжаар хангах, төслийн хэрэгжилтийг хянах, салбарын болон салбар хоорондын уялдааг хангаж, тайлагнаж ажиллахыг Төслийн удирдах хороонд үүрэг болгосугай.

 

 

 

 

                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                        БӨГӨӨД УЛААНБААТАР

                        ХОТЫН ЗАХИРАГЧ                                                 Д.СУМЪЯАБАЗАР