Ажлын хэсэг байгуулах тухай

2021-06-25 08:05:12

2021 оны 06 сарын 25-ны өдөр                                     Дугаар А/505                                           Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Ажлын хэсэг байгуулах тухай

 

 

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, 14.2.4, 58 дугаар зүйлийн 58.1.3 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1.Төсвийн болон гадаадын зээл, буцалтгүй тусламжийн хөрөнгө оруулалтаар нийслэлд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй боловсролын салбарын их засварын төсөл, арга хэмжээний саналыг судлан үнэлэх, эрэмбэлэх, санал дүгнэлт гаргах Ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэй байгуулсугай.

 

Ахлагч:

-Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга

Гишүүд:

-Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн Хөрөнгө оруулалтын бодлого, төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн

 

-Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн Боловсролын салбар хариуцсан мэргэжилтэн;

-Нийслэлийн Боловсролын газрын Санхүү, хөрөнгө оруулалтын төлөвлөлтийн хэлтсийн дарга

 

-Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын Хот дахин хөгжүүлэх хэлтсийн Хот байгуулалт хариуцсан мэргэжилтэн

 

-Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын Улсын ахлах байцаагч

 

-Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ-ын Зураг төслийн хэлтсийн Зураг төслийн хяналтын инженер

 

Нарийн бичгийн дарга:

Нийслэлийн Боловсролын газрын Санхүү, хөрөнгө оруулалтын төлөвлөлтийн хэлтсийн Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын барилга, хөрөнгө оруулалтын мэргэжилтэн

 

            2.Энэ захирамжийн хэрэгжилтийг хангаж, боловсролын салбарын их засварын төсөл, арга хэмжээний санхүүжих эх үүсвэрийг тодорхойлж санал, дүгнэлт гарган танилцуулахыг Ажлын хэсэгт даалгасугай.

 

 

 

 

                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                        БӨГӨӨД УЛААНБААТАР

                        ХОТЫН ЗАХИРАГЧ                                               Д.СУМЪЯАБАЗАР