Сургуулийн бүтэц өөрчлөх тухай

2021-06-25 08:00:54

2021 оны 06 сарын 25-ны өдөр                                          Дугаар А/504                                      Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

 

Сургуулийн бүтэц өөрчлөх тухай

 

 

          Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 30 дугаар зүйлийн 30.1.3, 30.1.6, Бага, дунд боловсролын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.4 дэх заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

       1.Сургуулийн хүртээмж, хамран сургалтыг нэмэгдүүлэх зорилгоор нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт 920 хүүхдийн хүчин чадалтай сургуулийн барилга шинээр ашиглалтад орсон тул Нийслэлийн ерөнхий боловсролын 130 дугаар сургуулийн бүтцийг “Бага, дунд, ахлах” болгон өөрчилсүгэй.

 

         2.Энэ захирамж гарсантай холбогдуулан сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээг шинэчлэн олгохыг нийслэлийн Боловсролын газар (Ж.Гантулга)-т, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар (Л.Эрдэнэчулуун)-т, сургуулийн захиралтай үр дүнгийн гэрээ байгуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хан-Уул дүүргийн Засаг дарга (Ж.Алдаржавхлан)-д үүрэг болгосугай. 

 

 

 

 

                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                        БӨГӨӨД УЛААНБААТАР

                        ХОТЫН ЗАХИРАГЧ                                               Д.СУМЪЯАБАЗАР