Журам шинэчлэн батлах тухай

2021-06-22 08:05:21

2021 оны 06 сарын 22-ны өдөр                                            Дугаар А/492                                     Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

 

  Журам шинэчлэн батлах тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 30 дугаар зүйлийн 30.1.16, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3.12 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.“Хог хаягдлын олон нийтийн байцаагч ажиллуулах, мөнгөн урамшуулал олгох журам”-ыг 1 дүгээр, “Хог хаягдлын олон нийтийн байцаагчтай байгуулах гэрээ, ажлын байрны тодорхойлолтын загвар”-ыг 2 дугаар, “Хог хаягдлын олон нийтийн байцаагчийн зөрчил тэмдэглэх хуудасны маягт”-ыг 3 дугаар, “Хог хаягдлын олон нийтийн байцаагчийн ажлын төлөвлөгөө болон тайлангийн загвар”-ыг 4 дүгээр, “Хог хаягдлын олон нийтийн байцаагчийн үнэмлэхийн загвар”-ыг 5 дугаар, “Хог хаягдлын олон нийтийн байцаагчийн ажлын үнэлгээний маягт”-ыг 6 дугаар хавсралтаар  баталсугай.

 

       2.Журмын хэм хэмжээний актыг бүртгүүлэх, хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангуулж 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн  нийслэлийн хэмжээнд мөрдүүлж, хяналт тавьж ажиллахыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга (Т.Гантөмөр)-д, журмын хэрэгжилтийг хангаж, хог хаягдлын олон нийтийн байцаагчийг томилон, чиглүүлж ажиллахыг дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

 

     3.Энэ захирамж гарсантай холбогдуулан нийслэлийн Засаг даргын 2014 оны А/710 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

                                               НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                               БӨГӨӨД  УЛААНБААТАР

                                               ХОТЫН ЗАХИРАГЧ                                                  Д.СУМЪЯАБАЗАР