Ажлын хэсэг байгуулах тухай

2021-06-22 08:00:01

2021 оны 06 сарын 22-ны өдөр                                            Дугаар А/491                                     Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Ажлын хэсэг байгуулах тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 02/10 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Нийслэл хотын хэмжээнд замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгсэлтэй холбоотой харилцааг технологийн шийдлийн тусламжтайгаар сайжруулах “Зам, тээврийн ухаалаг нэгдсэн систем”-ийг нэвтрүүлэхэд шаардлагатай судалгаа тооцоог гаргах, техникийн даалгавруудыг нэгтгэх ажлыг хэрэгжүүлэх үүрэг бүхий Ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэй байгуулсугай.

 

Ажлын хэсгийн

ахлагч:                 

 

 

-Нийслэлийн Инноваци, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Ихбаяр

Гишүүд:

 

-Нийслэлийн Мэдээлэл, технологийн газрын дарга О.Чинзориг

 

 

-ЦЕГ-ын Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Замын хөдөлгөөн зохицуулалт хариуцсан дэд дарга Б.Батболд (Зөвшилцсөнөөр)

 

 

-Нийслэлийн Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын дарга С.Энхтөр

 

 

-Нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газрын орлогч дарга М.Мөнхбаяр

 

 

-Замын хөдөлгөөний удирдлагын төвийн дарга (НӨҮГ) Д.Одбаяр

Нарийн бичгийн дарга:

 

 

-Нийслэлийн Мэдээлэл, технологийн газрын Мэдээллийн сүлжээ, техник хяналтын хэлтсийн дарга Б.Түмэнбаяр

           

      2.Энэхүү захирамжийн хэрэгжилтийг хангаж, үр дүнг 2021 оны 07 дугаар сард багтаан Нийслэлийн Засаг даргын зөвлөлд танилцуулахыг Ажлын хэсэг (Д.Ихбаяр)-т үүрэг болгосугай.

  

 

 

                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                        БӨГӨӨД УЛААНБААТАР

                        ХОТЫН ЗАХИРАГЧ                                             Д.СУМЪЯАБАЗАР