Ажлын хэсэг байгуулах тухай

2021-06-18 08:00:39

2021 оны 06 сарын 18-ны өдөр                                           Дугаар А/483                                      Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ажлын хэсэг байгуулах тухай

 

 

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1 дэх заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

   1.Нийслэлийн үйлдвэрлэл технологийн паркуудын үйл ажиллагааны чиглэлийг шинэчлэн тодорхойлох, паркуудын хөрөнгө оруулалтын ажлуудыг эрэмбэлэх, эрчимжүүлэх, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хавсралтаар баталсугай.

 

     2.Ажлын явц, үр дүнг Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд 2021 оны 07 дугаар сарын 10-ны дотор тайлагнаж ажиллахыг Ажлын хэсэг (Д.Ихбаяр)-т үүрэг болгосугай.

 

 

 

 

                                    НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                    БӨГӨӨД УЛААНБААТАР

                                    ХОТЫН ЗАХИРАГЧ                                  Д.СУМЪЯАБАЗАР