Ажлын хэсэг шинэчлэн байгуулах тухай

2021-06-17 08:00:44

2021 оны 06 сарын 17-ны өдөр                                          Дугаар А/482                                       Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

 

 Ажлын хэсэг шинэчлэн байгуулах тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Автотээврийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.4 дэх заалт, Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 25, 27 дугаар хуралдааны тэмдэглэлийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Улаанбаатар хотын нийтийн тээврийн салбарыг хөгжүүлэх мастер төлөвлөгөө боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хавсралтаар баталсугай. 

 

     2.Энэхүү захирамж гарсантай холбогдуулан нийслэлийн Засаг даргын  2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/310 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.

 

     3.Захирамжийн хэрэгжилтийг хангаж, боловсруулсан санал, үр дүнг нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанд 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн дотор танилцуулахыг Ажлын хэсэг (Б.Одсүрэн)-т даалгасугай.

                       

 

 

 

 

 

                                    НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                    БӨГӨӨД УЛААНБААТАР

                                    ХОТЫН ЗАХИРАГЧ                                              Д.СУМЪЯАБАЗАР