Сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх тухай

2021-06-15 08:10:39

2021 оны 06 сарын 15-ны өдөр                                        Дугаар А/471                                        Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

 

Сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг

түдгэлзүүлэх тухай

 

 

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4, 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсгийг  тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

    1.Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 02-03/572 тоот албан бичиг, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 02-09-355/1564 тоот дүгнэлтийг үндэслэн Хан-Уул дүүргийн “Сониучхан солонго” цэцэрлэгийн сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг 3 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

 

    2.Энэ захирамж гарсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн А/650 дугаар захирамжийн “Сониучхан солонго” цэцэрлэгт холбогдох хэсгийг түдгэлзүүлсэнд тооцсугай.

 

     3.Сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн тухай шийдвэрийг цэцэрлэгийн үүсгэн байгуулагч болон харьяа татварын албанд мэдэгдэхийг нийслэлийн Боловсролын газар (Ж.Гантулга)-т үүрэг болгосугай.

 

 

 

 

                                            НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                            БӨГӨӨД  УЛААНБААТАР

                                            ХОТЫН ЗАХИРАГЧ                                   Д.СУМЪЯАБАЗАР