Боловсролын сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох тухай

2021-06-15 08:05:10

2021 оны 06 сарын 15-ны өдөр                                        Дугаар А/470                                         Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

Боловсролын сургалтын үйл

ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг

 хүчингүй болгох тухай

 

 

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Боловсролын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.5, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5, 14 дүгээр зүйлийн 14.1.1 дэх заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Боловсролын сургалтын байгууллагын үүсгэн байгууллагчдаас гаргасан хүсэлтийг үндэслэн энэ захирамжийн хавсралтад заасан нэр бүхий иргэн, хуулийн этгээдийн сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосугай.

 

    2.Үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон иргэн, хуулийн этгээдийн талаар харьяа татвар, мэргэжлийн хяналтын байгууллагад мэдэгдэж, цахим хуудсанд мэдээллийг байршуулахыг нийслэлийн Боловсролын газар (Ж.Гантулга)-т, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч (Ж.Сандагсүрэн)-д даалгасугай.

 

     3.Энэ захирамж гарсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2011 оны 646 дугаар захирамж, 2013 оны А/588 дугаар захирамжийн “1 дэх хэсэг” иргэн Л.Төмөрбаатарын “Бөмбөөлэй нархан”, 2013 оны А/843 дугаар захирамжийн “1 дэх хэсгийн” иргэн М.Болормаагийн “Бяцхан хусхан” гэснийг, 2015 оны А/719 захирамжийн хавсралтын 3, 2017 оны А/410 дугаар захирамжийн хавсралтын 7, 2018 оны А/537 дугаар захирамжиийн хавсралт 4 дэх хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

                                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                        БӨГӨӨД  УЛААНБААТАР

                                        ХОТЫН ЗАХИРАГЧ                                                  Д.СУМЪЯАБАЗАР