Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлөөс чиглэл хасах тухай

2021-06-15 08:00:26

2021 оны 06 сарын 15-ны өдөр                                          Дугаар А/469                                        Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

 

   Эрүүл мэндийн чиглэлээр

  үйл ажиллагаа эрхлэх тусгай

   зөвшөөрлөөс чиглэл хасах тухай


           Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Эрүүл мэндийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2, 19.20, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5, 14 дүгээр зүйлийн 14.1.1 дэх заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

         1.Нийслэлийн нутаг дэвсгэрт эрүүл мэндийн байгууллага байгуулах, түүнд зөвшөөрөл олгох, сэргээх, хүчингүй болгох, түдгэлзүүлэх эсэх талаар дүгнэлт гаргах, санал боловсруулах Ажлын хэсгийн 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн хурлаас гарсан саналын дагуу “Гарьдманлай” ХХК-ийн эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлөөс “Мэдрэлийн өвчний оношилгоо, эмчилгээ”-ний, “Ватиканы католик шашин” Төрийн бус байгууллагын төлөөлөгчийн газрын /Сэйнт Мари эмнэлэг/ эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлөөс “Клиник лаборатори” /биохими, иммунологи/-ын чиглэлийг тус тус хассугай.

 

           2.Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлөөс үйл ажиллагааны чиглэл хасагдах хуулийн этгээдийн талаар харьяа татвар, мэргэжлийн хяналтын байгууллагад мэдэгдэж, цахим хуудсанд мэдээллийг байршуулахыг нийслэлийн Эрүүл мэндийн газар (Б.Бямбадорж)-т, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар (Л.Эрдэнэчулуун)-т үүрэг болгосугай.

 

            3.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч (Ж. Сандагсүрэн)-д үүрэг болгосугай.

 

 

 

 

                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                        БӨГӨӨД УЛААНБААТАР

                        ХОТЫН ЗАХИРАГЧ                                               Д.СУМЪЯАБАЗАР