Ажлын хэсэг байгуулах тухай

2021-06-08 08:00:43

2021 оны 06 сарын 08-ны өдөр                                         Дугаар А/447                                       Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

 

Ажлын хэсэг байгуулах тухай

 

 

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 02/09, 02/10 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь: 

 

    1.Биеийн тамир, спортын зориулалтаар ашиглагдаж байгаад иргэд, аж ахуй нэгж, байгууллагуудад шилжсэн талбайг нийтийн эдэлбэр газраар нь үлдээж, зориулалтын дагуу ашиглах, сэргээн засварлах, дүгнэлт гаргах ажлыг зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хавсралтаар баталсугай. 

           

      2.Захирамжийн хэрэгжилтийг хангаж, нэгдсэн удирдлагаар ханган, үр дүнг 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн дотор Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулахыг Ажлын хэсэг (Ж.Сандагсүрэн)-т даалгасугай.

 

 

 

                                               НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                               БӨГӨӨД УЛААНБААТАР

                                               ХОТЫН ЗАХИРАГЧ                                             Д.СУМЪЯАБАЗАР