Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчээр батламжилж, гэрээ байгуулах эрх олгох тухай

2021-06-07 08:05:17

2021 оны 06 сарын 07-ны өдөр                                         Дугаар А/438                                        Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

 

Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн

барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчээр

батламжилж, гэрээ байгуулах эрх

олгох тухай

 

 

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 11 дүгээр 11.1.1, 11.1.4, 14 дүгээр зүйлийн 14.7.2.“в” дэх заалт, Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 46 дугаар тушаалаар батлагдсан “Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журам”-ын 3 дугаар зүйлийн 3.2 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

    1.Нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Яармаг орчмын ГХДТ-2020-1 багцын “Е” хэсэгчилсэн талбайн 39,9 га талбайд гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчээр Андын зам констракшн ХХК шалгарсныг батламжилж, газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч эзэмшигчидтэй гэрээ байгуулах эрх олгосугай.

 

     2.Төслийн үе шатны ажлуудыг хэрэгжүүлэх нарийвчилсан төлөвлөгөөг боловсруулан батлуулж ажиллахыг төсөл хэрэгжүүлэгч Андын зам констракшн ХХК-д даалгасугай.

 

      3.Нарийвчилсан төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудыг төсөл хэрэгжүүлэгч тогтоосон хугацаанд хэрэгжүүлээгүй тохиолдолд энэхүү захирамжийг хүчингүй болгосугай.

 

       4.Энэ захирамжийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг нийслэлийн Орон сууцны дэд бүтцийн газар (Г.Ганхүү)-т, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч (Б.Сүхбаатар)-д даалгасугай.

 

 

 

 

 

                                      НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                      БӨГӨӨД  УЛААНБААТАР

                                      ХОТЫН ЗАХИРАГЧ                                             Д.СУМЪЯАБАЗАР