Ажлын хэсэг байгуулах тухай

2021-06-04 08:00:58

2021 оны 06 сарын 04-ний өдөр                                  Дугаар А/429                                            Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

Ажлын хэсэг байгуулах тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Усны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4.8, 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 94 дүгээр тогтоол, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 02/10 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн 2021 оны 06 дугаар хуралдааны тэмдэглэлийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Нийслэлийн хэмжээнд цэвэр усыг хэмнэх, саарал усны хэрэглээг нэмэгдүүлэх инновац технологийн шийдлийг судлан нэвтрүүлэх, холбогдох хууль эрх зүйн орчны судалгаа хийх, хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хавсралтаар баталсугай.

 

      2.Ажлын явц, үр дүнг Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд 2021 оны 3 дугаар улиралд багтаан тайлагнаж ажиллахыг Ажлын хэсэг (Д.Ихбаяр)-т үүрэг болгосугай.

 

 

 

 

                                                НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                ХОТЫН ЗАХИРАГЧ                                 Д.СУМЪЯАБАЗАР