Ажлын хэсэг байгуулах тухай

2021-06-02 09:40:36

2021 оны 06 сарын 02-ны өдөр                                       Дугаар А/425                                          Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

 

Ажлын хэсэг байгуулах тухай

 

 

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Үндэсний хөгжлийн газрын дарга болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн хооронд 2021 онд байгуулагдсан хөгжлийн бодлого, төлөвлөлтийн чиглэлээр хамтран ажиллах гэрээний хоёрдугаар хавсралтын 2.2 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь: 

 

    1.Аж үйлдвэрийн мэдээллийн нэгдсэн санд үйлдвэрлэл эрхлэгчдийг бүртгэх үйл ажиллагааг нийслэлийн хэмжээнд зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хавсралтаар баталсугай.

 

     2.Захирамжийн хэрэгжилтийг хангаж, үр дүнг 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн дотор Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулахыг Ажлын хэсэг (Д.Ихбаяр)-т үүрэг болгосугай.

 

     3.Энэхүү захирамж гарсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/22 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

                                                НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                ХОТЫН ЗАХИРАГЧ                                        Д.СУМЪЯАБАЗАР