Захирамжид өөрчлөлт оруулах тухай

2021-06-02 08:00:58

2021 оны 06 сарын 02-ны өдөр                                        Дугаар А/405                                       Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

Захирамжид өөрчлөлт

оруулах тухай

 

 

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 06/19 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

    1.Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/46 дугаар захирамжийн хавсралтаар батлагдсан жагсаалтын 6 дахь төсөл, арга хэмжээнд оруулсан өөрчлөлтийн жагсаалтыг хавсралтаар баталсугай.

 

      2.Энэхүү захирамжийн хавсралтад заасан төсөл, арга хэмжээг холбогдох хууль, журамд нийцсэнийг үндэслэн гүйцэтгэлээр нь санхүүжүүлэхийг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс (Н.Наранбаатар)-т, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ (Б.Мөнхбат)-т, хөрөнгө оруулалтын үр дүнд бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтад хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар (М.Баяраа)-т даалгасугай.

 

 

 

 

 

                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                        БӨГӨӨД УЛААНБААТАР

                        ХОТЫН ЗАХИРАГЧ                                           Д.СУМЪЯАБАЗАР