Ажлын хэсэг байгуулах тухай

2021-05-27 08:10:11

2021 оны 05 сарын 27-ны өдөр                                         Дугаар А/393                                         Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

Ажлын хэсэг байгуулах тухай

 

 

     Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4 ”в”, 29.2, 34 дүгээр зүйлийн 34.1.2 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 146 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь: 

          

   1.Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах чиглэлээр хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын цогц арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж батлуулах үүрэг бүхий Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг нэгдүгээр, удирдамжийг хоёрдугаар хавсралтаар баталсугай.  

 

    2.Ажлын хэсэгт шаардлагатай мэдээ мэдээлэл, тооцоо судалгаа, бусад баримт бичгийг тухай бүр шуурхай гаргаж, дэмжлэг туслалцаа үзүүлж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын орлогч, Төслүүдийн удирдагч нар болон Нийслэлийн харьяа нутгийн захиргааны байгууллагын дарга нарт үүрэг болгосугай.

 

     3.Ажлын хэсгийн хэвийн үйл ажиллагааг хангахад шаардлагатай ажлын байр, компьютер техник хэрэгсэл, автомашин бусад нөхцөл боломжийг бүрдүүлэн ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар (Т.Оюунчимэг)-т зөвшөөрсүгэй.

 

      4.Дээрх цогц арга хэмжээний төлөвлөгөө, явц, биелэлтийг сар бүрийн хоёр дахь долоо хоногт Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хуралд, сар бүр Засгийн газрын хуралдаанд танилцуулж ажиллахыг Ажлын хэсэг (Ч.Батзориг)-т даалгасугай.

 

 

 

 

                                           НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                           БӨГӨӨД УЛААНБААТАР

                                           ХОТЫН ЗАХИРАГЧ                                     Д.СУМЪЯАБАЗАР