Захирамжид өөрчлөлт оруулах тухай

2021-05-27 08:05:09

2021 оны 05 сарын 27-ны өдөр                                              Дугаар А/392                                   Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

 

 

Захирамжид өөрчлөлт оруулах тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 06/19 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

    1.Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/41 дүгээр захирамжийн хавсралтаар батлагдсан жагсаалтын 9 дэх төсөл, арга хэмжээ “Усан сан (СХД, 40 дүгээр хороо)” гэснийг “Нийтийн эзэмшлийн гудамж, талбайд гэрэлтүүлэг (СХД, 40 дүгээр хороо)” гэж өөрчилсүгэй.

 

    2.Энэхүү захирамжийн 1 дүгээр заалтад заасан төсөл, арга хэмжээг холбогдох хууль, журамд нийцсэнийг үндэслэн гүйцэтгэлээр нь санхүүжүүлэхийг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс (Н.Наранбаатар)-т, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ (Б.Мөнхбат)-т, хөрөнгө оруулалтын үр дүнд бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтад хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар (М.Баяраа)-т даалгасугай.

 

 

 

 

                                             НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                             БӨГӨӨД  УЛААНБААТАР

                                             ХОТЫН ЗАХИРАГЧ                                               Д.СУМЪЯАБАЗАР