Нийслэлийн 2020-2021 оны өвөлжилтийн дүн, 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл хангах тухай

2021-05-21 09:10:59

2021 оны 05 сарын 21-ний өдөр                                         Дугаар А/382                                       Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

 

Нийслэлийн 2020-2021 оны

өвөлжилтийн дүн, 2021-2022 оны

өвөлжилтийн бэлтгэл хангах тухай

 


    Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4 “д”, 29.1.6 “л”, 29.2, 39 дүгээр зүйлийн 39.1, Сууц өмчлөгчдийн холбоодын эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

    1.Нийслэлийн 2020-2021 оны өвөлжилтийн тайланг авч хэлэлцээд, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангалттай зохион байгуулсанд тооцсугай.

 

  2.Нийслэлийн 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд инженерийн хангамжийн байгууллагууд болон бусад холбогдох газруудын хэрэгжүүлэн ажиллах шаардлагатай ажлын жагсаалтыг хавсралтаар баталж, 2021 оны батлагдсан төсвийн хүрээнд хэрэгжих инженерийн шугам сүлжээ, авто зам, тохижилтын ажлын нэгдсэн төлөвлөгөөтэй уялдуулан хэрэгжилтэд хяналт тавьж, 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн дотор зохион байгуулахыг дүүргийн Засаг дарга нар болон холбогдох байгууллагын удирдлагуудад даалгасугай.

 

  3.Энэ захирамжийн хэрэгжилтэд нэгдсэн удирдлагаар ханган, биелэлтэд хяналт тавьж, ажлын гүйцэтгэл, үр дүнг 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хуралд танилцуулахыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрт даалгасугай.


 

 

 

 

 
                                            НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                            БӨГӨӨД УЛААНБААТАР

                                            ХОТЫН ЗАХИРАГЧ                                          Д.СУМЪЯАБАЗАР