Ажлын хэсэг байгуулах тухай

2021-05-20 09:10:17

2021 оны 05 сарын 20-ны өдөр                                            Дугаар А/376                                         Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

 

 

Ажлын хэсэг байгуулах тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6.а, 29.2, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 20 дугаар зүйлийн 20.2.2 дахь заалт, Улсын Их Хурлын 2013 оны 23 дугаар тогтоол, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2009 оны 30 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн 2021 оны 05 дугаар хурлын тэмдэглэлийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлээгүй, гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүйгээс тухайн орчны аюулгүй байдлыг алдагдуулсан байршлуудад газрын зөрчлийг арилгуулах, газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох, тухайн байршлуудыг нийтийн эзэмшлийн зориулалтаар төлөвлөх ажлыг зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хавсралтаар баталсугай.

           

      2.Захирамжийн хэрэгжилтийг хангаж, үр дүнг 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дотор Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хуралд танилцуулахыг Ажлын хэсэг (Р.Дагва)-т даалгасугай.

 

 

 

 

 

                                    НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                    БӨГӨӨД УЛААНБААТАР

                                    ХОТЫН ЗАХИРАГЧ                                            Д.СУМЪЯАБАЗАР