“Эко орчин-цэвэр агаар” аян зохион байгуулах тухай

2021-05-20 09:05:14

2021 оны 05 сарын 20-ны өдөр                                            Дугаар А/374                                       Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

“Эко орчин-цэвэр агаар” аян

зохион байгуулах тухай

 

 

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Агаарын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх заалт, Засгийн газрын 2017 оны 98 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1.Нийслэлийн нутаг дэвсгэрт агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж байгаа арга хэмжээг бодитой үр дүнд хүргэх, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангах зорилгоор “Эко орчин-цэвэр агаар” аяныг 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн хооронд зохион байгуулсугай.

 

            2.“Эко орчин-цэвэр агаар” аяныг хэрэгжүүлэх арга хэмжээг нэгдсэн удирдлага, арга зүйгээр хангаж, зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хавсралтаар баталсугай.

 

            3.“Эко орчин-цэвэр агаар” аяныг нутаг дэвсгэртээ үр дүнтэй зохион байгуулахыг дүүргийн Засаг дарга нарт, аяны удирдамж боловсруулж, төсөв батлуулах, зохион байгуулсан ажлын үр дүнг тооцон Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулахыг Ажлын хэсэг /З.Төмөртөмөө/-т үүрэг болгосугай.

 

                                   

 

 

 

 

 

                                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                        БӨГӨӨД УЛААНБААТАР

                                        ХОТЫН ЗАХИРАГЧ                                   Д.СУМЪЯАБАЗАР