Ажлын хэсэг байгуулах тухай

2021-05-17 09:00:47

2021 оны 05 сарын 17-ны өдөр                                              Дугаар А/366                                      Улаанбаатар хот 

 

 

 

 

 

 

 

 

 

Ажлын хэсэг байгуулах тухай

 

 

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 13 дахь хэсэг, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 06/18 дугаар тогтоол, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 04 сарын 26-ны өдрийн 51 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

   1.“Төрийн орон сууцны корпораци” төрийн өмчит ХХК болон “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-ийг нийлүүлж өөрчлөн зохион байгуулах замаар “Үндэсний орон сууцны нэгдсэн корпораци” ХХК байгуулахтай холбогдуулан нийслэлийн хувь ноогдох өмч, хөрөнгө, эзэмшиж байгаа газрын өмч хөрөнгө тодорхойлох болон нэгдэх хоёр талын уулзалт, хэлэлцээрт Нийслэлийг төлөөлөх ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хавсралтаар баталсугай.

 

    2.Олон улсын гэрээ, хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөр болон нийслэл, орон нутгийн төсвийн хөрөнгөөр техник эдийн засгийн үндэслэл, судалгаа зураг төсөл, дэд бүтэц, инженерийн барилга угсралтын ажил хийгдсэн зарим хөрөнгө, газрыг шилжүүлэх ажлыг холбогдох хууль журмын хүрээнд зохион байгуулах ажлын хэсгийн дарга (Б.Сүхбаатар)-д үүрэг болгосугай.

 

      3.Энэ захирамжийн хэрэгжилтийн явцыг танилцуулж мэдээлэхийг ажлын хэсэгт үүрэг болгосугай.

 

 

 

 

 

 

 

                                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                        БӨГӨӨД УЛААНБААТАР

                                        ХОТЫН ЗАХИРАГЧ                                             Д.СУМЪЯАБАЗАР