Татварын буцаан олголтын тухай

2021-05-07 09:10:29

2021 оны 05 сарын 07-ны өдөр                                           Дугаар А/356                                       Улаанбаатар хот 

 

 

 

 

 

 

 

Татварын буцаан олголтын тухай

 

 

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1 “е”, 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, 41 дүгээр зүйлийн 41.2.2, Татварын ерөнхий хуулийн 49 дүгээр зүйл, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 23 дугаар зүйл, 28 дугаар зүйлийн 28.4.1 дэх заалт, Сангийн сайдын 2019 оны 309 дүгээр тушаал, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 02/11 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1.Хуулийн дагуу татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдах хувь хүний орлогын албан татвар төлөгчийн хүсэлтийг хянан үзэж, буцаан олговол зохих дүнг тодорхойлон баталгаажуулж, буцаан олголт авах санхүүжилтийн хүсэлтийг шаардлагатай баримт, жагсаалтын хамт Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст ирүүлэх болон татвар төлөгчийн буцаан олголтыг татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд бүртгэх ажлыг тус тус зохион байгуулахыг Нийслэлийн Татварын газар /Б.Цогтнаран/-т даалгасугай.

 

            2.Хувь хүний орлогын албан татварын буцаан олголтод зориулан нийслэлийн 2021 оны төсөвт тусгагдан батлагдсан 33,000,000,000 /гучин гурван тэрбум/ төгрөгийг холбогдох төрийн сангийн дансаар дамжуулан Нийслэлийн Татварын газраас баталгаажуулан ирүүлсэн буцаан олголт авах санхүүжилтийн хүсэлтийн дагуу татвар төлөгчид буцаан олгож, гүйцэтгэлийг холбогдох хууль тогтоомжийн дагуу тайлагнахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Н.Наранбаатар/-т үүрэг болгосугай.

 

 

 

 

 

 

                                               НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                               БӨГӨӨД УЛААНБААТАР

                                               ХОТЫН ЗАХИРАГЧ                              Д.СУМЪЯАБАЗАР