Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, тусгай зөвшөөрлийн үйл ажиллагааны чиглэл нэмэх тухай

2021-04-30 09:05:42

2021 оны 04 сарын 30-ны өдөр                                             Дугаар А/341                                       Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа

эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, тусгай

зөвшөөрлийн үйл ажиллагааны

чиглэл нэмэх тухай

 

 

    Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Эрүүл мэндийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 19.2, 19.3.1, 19.3.5, 19.18,Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1, 16 дугаар зүйлийн 16.2.2 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

   1.Нийслэлийн нутаг дэвсгэрт эрүүл мэндийн байгууллага байгуулах, түүнд зөвшөөрөл олгох, сэргээх, хүчингүй болгох, түдгэлзүүлэх эсэх талаар дүгнэлт гаргах, санал боловсруулах ажлын хэсгийн 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн хурлаас гарсан саналын дагуу эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох 21 хуулийн этгээдийн жагсаалтыг нэгдүгээр, тусгай зөвшөөрөлд нь үйл ажиллагааны чиглэл нэмэх 8 хуулийн этгээдийн жагсаалтыг хоёрдугаар хавсралтаар баталсугай.

 

   2.Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хууль тогтоомж, стандартад нийцүүлэн үзүүлж, эмч, мэргэжилтний чадавхыг сайжруулан, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд байнга анхаарч ажиллахыг энэ захирамжийн 1, 2 дугаар хавсралтад заасан хуулийн этгээдэд үүрэг болгосугай.

 

   3.Энэ захирамжийн 1, 2 дугаар хавсралтад заасан эрүүл мэндийн байгууллагад эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээг холбогдох хууль тогтоомжийн дагуу олгож, эмнэлэг, эмийн сангийн талаар харьяа татвар, мэргэжлийн хяналтын байгууллагад мэдэгдэж, мэдээллийг цахим хуудсанд байршуулахыг нийслэлийн Эрүүл мэндийн газар (Б.Бямбадорж)-т, тусгай зөвшөөрөл авснаас хойш үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар (Л.Эрдэнэчулуун)-т даалгасугай.

 

   4.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч (Ж.Сандагсүрэн)-д үүрэг болгосугай.

 

 

 

 

 

 

                                          НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                          БӨГӨӨД УЛААНБААТАР

                                          ХОТЫН ЗАХИРАГЧ                                      Д.СУМЪЯАБАЗАР