Уралдаан зохион байгуулах тухай

2021-04-29 09:50:47

2021 оны 04 сарын 29-ний өдөр                                         Дугаар А/338                                          Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

 

Уралдаан зохион байгуулах тухай

 

 

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, 41 дүгээр зүйлийн 41.2.2, Иргэний хуулийн 421 дүгээр зүйл, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 02/09, 02/10, 02/11 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь

 

    1.Иргэдийн амралт, чөлөөт цагаа зөв боловсон, ая тухтай өнгөрөөх орчин нөхцөлийг бий болгох зорилгоор иТуул гол дагуу амралт, зугаалгын цогцолбор” байгуулах үзэл баримтлал (концепц), загвар зураг боловсруулах уралдааныг 2021 оны 04 дугээр сарын 30-ны өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн хооронд 21 хоногийн хугацаанд зарлаж, уралдааны даалгавар, удирдамжийг батлан хэрэгжүүлж ажиллахыг Хот байгуулалт, хөгжлийн газар (Ц.Тулга)-д, хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлж, сурталчилж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс (Г.Хонгорзул)-т даалгасугай.

 

      2. Уралдааныг дүгнэх комиссын бүрэлдэхүүнийг хавсралт ёсоор баталсугай.

 

     З.Уралдаан зохион байгуулахад шаардлагатай 20,360,000 (хорин сая гурван зуун жаран мянга) төгрөгийг 2021 оны төсөвт батлагдсан хот тохижилтын бусад зардлаас санхүүжүүлэхийг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс (Н.Наранбаатар)-т зөвшөөрсүгэй.

 

    4.Захирамжийн хэрэгжилтийг хангаж, үр дүнг танилцуулан ажиллахыг Ажлын хэсэг (Ж.Сандагсүрэн)-т үүрэг болгосугай

 

 

 

 

 

 

                                         НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                         БӨГӨӨД УЛААНБААТАР

                                         ХОТЫН ЗАХИРАГЧ                                             Д.СУМЪЯАБАЗАР