Тээврийн хэрэгсэл бүртгэн авах тухай

2021-04-29 09:05:26

2021 оны 04 сарын 29-ний өдөр                                           Дугаар А/329                                        Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

 

 

Тээврийн хэрэгсэл бүртгэн авах тухай

 

 

   Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2.“а”, 29.2, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 78 дугаар зүйлийн 78.2.1 дэх заалт, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 66 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Нийслэлийн өмчит хуулийн этгээдийн эд хөрөнгийн хөдөлгөөн, түүнтэй холбогдох бусад харилцааг зохицуулах журам”-ын 3.2.2 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

    1.Улс, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалт, нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө болон байгууллагын өөрийн хөрөнгөөр бэлтгэн нийлүүлэгдсэн нийт 539,084,000 (таван зуун гучин есөн сая наян дөрвөн мянга) төгрөгийн үнэ бүхий хавсралтад заасан 9 тээврийн хэрэгслийг нийслэлийн өмчид бүртгэн авсугай.

 

    2.Хавсралтад заасан тээврийн хэрэгслүүдийг бүртгэн авч, ашиглалт хамгаалалтыг хариуцан ажиллахыг эзэмшигч байгууллагуудын удирдлагуудад үүрэг болгосугай.

 

  3.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар (М.Баяраа)-т даалгасугай.

 

 

 

        

                                                    НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                    БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                    ХОТЫН ЗАХИРАГЧ                                      Д.СУМЪЯАБАЗАР