Тээврийн хэрэгсэл балансаас балансад шилжүүлэх тухай

2021-04-29 09:00:21

2021 оны 04 сарын 29-ний өдөр                                          Дугаар А/328                                      Улаанбаатар хот 

 

 

 

 

 

 

 

 

Тээврийн хэрэгсэл балансаас

балансад шилжүүлэх тухай

 

 

   Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2.“а”, 29.2, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.1 дэх заалт, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 66 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Нийслэлийн өмчит хуулийн этгээдийн эд хөрөнгийн хөдөлгөөн, түүнтэй холбогдох бусад харилцааг зохицуулах журам”-ын 5.2-т заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

    1.“Нийслэлийн Төр захиргааны авто бааз” УТҮГ-ын балансад бүртгэлтэй нийт 114,400,000 (нэг зуун арван дөрвөн сая дөрвөн зуун мянга) төгрөгийн бүртгэлийн үнэ бүхий хавсралтад заасан тээврийн хэрэгслийг Багахангай дүүргийн Засаг даргын Тамгын газрын балансад шилжүүлэн данс бүртгэлээсээ хасахыг “Нийслэлийн Төр захиргааны авто бааз” УТҮГ (Ш.Наранбаатар)-т зөвшөөрсүгэй.

 

    2.Тээврийн хэрэгслийг зохих журмын дагуу бүртгэн авч, өмчийн ашиглалт, хамгаалалтыг хариуцан ажиллахыг Багахангай дүүргийн Засаг даргын Тамгын газар (Д.Санжийжамц)-т үүрэг болгосугай.

 

  3.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар (М.Баяраа)-т даалгасугай.

 

 

 

 

                                                  НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                  БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                  ХОТЫН ЗАХИРАГЧ                                       Д.СУМЪЯАБАЗАР