“Өрх бүр хашаандаа мод тарья” арга хэмжээг зохион байгуулах тухай

2021-04-28 09:10:44

2021 оны 04 сарын 28-ны өдөр                                         Дугаар А/323                                           Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

“Өрх бүр хашаандаа мод тарья”

арга хэмжээг зохион байгуулах тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3 “л”, 29.2, Ойн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.2 дахь хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны “Мод тарих үндэсний өдөр зарлах тухай” 63 дугаар зарлигийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:  

 

      1.Нийслэлийн иргэдийн эрүүл аюулгүй амьдрах орчин бүрдүүлэх зорилгоор Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай хамтран 2021 оны хаврын мод тарих  өдрийг  “Өрх бүр хашаандаа мод тарья” арга хэмжээг өрнүүлэх хэлбэрээр зохион байгуулсугай.


     2.“Өрх бүр хашаандаа мод тарья” арга хэмжээг зохион байгуулж, хэрэгжүүлэх үүрэг бүхий Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг нэгдүгээр хавсралтаар, тус ажлыг зохион байгуулахад шаардагдах түүхий эдийн жагсаалтыг хоёрдугаар хавсралтаар баталсугай.

 

      3.Дүүрэг бүрт “Өрх бүр хашаандаа мод тарья” уриатайгаар өрнүүлэх үйл ажиллагааг дүүргийн Засаг даргын орлогчоор ахлуулж, хорооны Засаг дарга нарыг оролцуулсан Ажлын хэсэг байгуулан, уг ажилд иргэдийг татан оролцуулах зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг дүүргийн Засаг дарга нарт даалгасугай.

 

     4.Энэхүү захирамжийн хэрэгжилтийг хангуулан ажиллахыг Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч (З.Төмөртөмөө)-д даалгасугай. 

 

 

 

 

                                     НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                     БӨГӨӨД УЛААНБААТАР

                                     ХОТЫН ЗАХИРАГЧ                                             Д.СУМЪЯАБАЗАР