Ажлын хэсэг шинэчлэн байгуулах тухай

2021-04-28 09:05:43

2021 оны 04 сарын 28-ны өдөр                                      Дугаар А/322                                            Улаанбаатар хот 

 

 

 

 

Ажлын хэсэг шинэчлэн байгуулах тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Авто замын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, 9.4.5, 9.4.6 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

       1.Улаанбаатар хотын авто замын ачаалал, түгжрэл, саатал, замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, зөрчил ихээр үйлдэгддэг цэгүүдийг тодорхойлох аудитын ажлыг зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хавсралтаар баталсугай.

 

    2.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч /Б.Одсүрэн/-д, үр дүнг тухай бүр танилцуулж ажиллахыг Нийслэлийн Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газар /С.Энхтөр/-т даалгасугай.

 

        3.Энэхүү захирамж гарсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/735 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                        БӨГӨӨД УЛААНБААТАР

                        ХОТЫН ЗАХИРАГЧ                                                Д.СУМЪЯАБАЗАР