Ажлын хэсэг байгуулах тухай

2021-04-28 09:00:23

2021 оны 04 сарын 28-ны өдөр                                         Дугаар А/321                                          Улаанбаатар хот 

 

 

 

 

 

Ажлын хэсэг байгуулах тухай

 

 

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн  29 дүгээр зүйлийн 29.2, Авто замын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.8 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

   1.Нийслэл Улаанбаатар хотын авто зогсоолын хүртээмжийг нэмэгдүүлэх, авто зогсоолоос шалтгаалсан замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, автомашины зөв хэрэглээг бий болгох зорилгоор зогсоолын нэг стандартыг нэвтрүүлэх, авто зогсоолын нэгдсэн системд шилжүүлж, эрчимжүүлэх ажлыг зохион байгуулах Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хавсралтаар баталсугай.

 

    2.Энэхүү захирамж гарсантай холбогдуулан авто зогсоолыг нэгдсэн стандартад шилжүүлэх ажлыг шуурхай зохион байгуулж, үр дүнг 2021 оны 05 дугаар сарын 10-ны дотор Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулахыг Ажлын хэсэг (Н.Баярчимэг)-т даалгасугай.

 

 

 

 

 

                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                        БӨГӨӨД УЛААНБААТАР

                        ХОТЫН ЗАХИРАГЧ                                              Д.СУМЪЯАБАЗАР