Хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах тухай

2021-04-26 09:00:19

2021 оны 04 сарын 26-ны өдөр                                        Дугаар А/314                                           Улаанбаатар хот 

 

 

 

 

 

Хөрөнгө оруулалтын ажлыг

зохион байгуулах тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, 41 дүгээр зүйлийн 41.2.2, Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр соёрхон батлах тухай хууль, Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр байгуулсан “Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл салбарын төсөл”-ийн санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр, Сангийн яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хооронд 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан Дамжуулан зээлдүүлэх 57 дугаар гэрээ, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 02/11 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

    1.Уур амьсгалын ногоон сан болон Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа “Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл салбарын төсөл”-ийн хүрээнд “Эко хороолол ба орлогод нийцсэн орон сууцны сан”-г үүсгэн байгуулахад “Тогтвортой ногоон санхүүжилтийн дэмжлэг” үзүүлэх зөвлөх үйлчилгээний 2, 3 дугаар гүйцэтгэлээр нэхэмжилсэн 19,025,740 /арван есөн сая хорин таван мянга долоон зуун дөчин/ төгрөгийг “Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2021 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний жагсаалт”-ын 58.1.2-ын “14”-т заасан “Гадаадын зээл, тусламжаар хэрэгжих төслүүдийн нийслэлийн хариуцах хөрөнгө”-өөс холбогдох хууль журамд нийцсэнийг үндэслэн гүйцэтгэлээр нь санхүүжүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Н.Наранбаатар/-т зөвшөөрсүгэй.

 

    2.Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасан төсөл, арга хэмжээнд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Орон сууцны корпораци ХК /М.Говьсайхан/-д, хөрөнгө оруулалтын үр дүнд бий болсон хөрөнгийг бүртгэх ажлыг зохих журмын дагуу зохион байгуулахыг Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар /М.Баяраа/-т даалгасугай.

 

 

 

 

 

                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                        БӨГӨӨД УЛААНБААТАР

                        ХОТЫН ЗАХИРАГЧ                                    Д.СУМЪЯАБАЗАР