Газар эзэмших эрх дуусгавар болгох тухай

2021-04-23 09:00:56

2021 оны 04 сарын 23-ны өдөр                                    Дугаар А/312                                               Улаанбаатар хот

 

 

 

 

 

Газар эзэмших эрх дуусгавар болгох тухай

 

 

    Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.2, 16 дугаар зүйлийн 16.3, 20 дугаар зүйлийн 20.2.1, 20.2.5, 39 дүгээр зүйлийн 39.1.4, Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1, 28.1.3, 49 дүгээр зүйлийн 49.1, 49.3.3, 49.3.5 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

    1.Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, ногоон байгууламжийн талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх үүднээс нийтийн эдэлбэр газраар авах болсон тул Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо /хуучнаар 3 дугаар хороо/-ны нутаг дэвсгэрт байрлах “Марта грийн” ХХК-ийн үйлчилгээтэй орон сууцны зориулалт бүхий газар эзэмших эрхийг дуусгавар болгосугай.

 

   2.Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 2009 м2 газрыг нийтийн эдэлбэр газраар бүртгүүлэх асуудлыг зохион байгуулж шийдвэрлүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийг удирдагч (Б.Сүхбаатар)-д, “Марта грийн” ХХК-тай зөвшилцөн эзэмшил газрыг нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авах ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтэс (Б.Мөнгөншагай)-т, Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба (А.Энхманлай)-нд даалгасугай.

 

      3.“Марта грийн” ХХК-д холбогдох газар эзэмших эрхийн гэрчилгээг зохих журмын дагуу хүчингүй болгож, гэрээг цуцлахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба (А.Энхманлай)-нд үүрэг болгосугай.

 

     4.Энэхүү захирамж гарсантай холбогдуулан “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах тухай” Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/627 дугаар захирамжийн хавсралтын “Марта грийн” ХХК-д холбогдох “20” дахь хэсгийг хүчингүй болгосугай.

 

 

 

 

 

                                    НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                    БӨГӨӨД УЛААНБААТАР

                                    ХОТЫН ЗАХИРАГЧ                                        Д.СУМЪЯАБАЗАР